Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН "ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО" ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ ДЭЛГЭРЭХ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.😊😊

2023-11-15

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллах зорилгоор "Орон нутгийн хөгжилд Иргэдийн оролцоо" төлөөлөгчийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр суманд ирж ажиллана. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

Аймгийн Шүүхийн тамгын газар

Аймгийн Прокурорын газар

Аймгийн Цагдаагийн газар

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Аймгийн Онцгой байдлын газар

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

Хэвлэл мэдээлэл

Нийгмийн даатгалын хэлтэс

Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн 13 байгууллага болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэн ажилласан

.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өргөмжлөлөөр С.Молор-Эрдэнэ, З.Насанзаяа нар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%